хөвсгөл

Эрх зүйн хэм хэмжээний актын тухай ойлголт

2011 оны 02-р сарын 18 Нийтэлсэн тулга

Эрх зүйн хэм хэмжээний актын тухай ойлголт

Акт нь үйлдэхүйн,баримт бичиг гэсэн утгыг илэрхийлдэг грек үгнээс гаралтай. Эрх зүйн хэм хэмжээний акт гэдэг нь төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон хууль зүйн хүчин чадалтай хэм хэмжээний албан ёсны шинжтэй заавал биелэгдэх баримт бичгийн цогц мөн. Эрх зүйн хэм хэмжээний акт нь дараах үндсэн шинжтэй. Үүнд

1. төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон буюу зөвшөөрсөн

2.Нийгмийн харилцаанд оролцогчдын зан үйлийн дэг горимыг хуульчлан тодорхойлсон буюу горимлосон шинжтэй.

3. бичигдмэл албан ёсны шинжтэй

4. эрх зүйн зохицуулалтын харьцангуй нийтлэг журам тогтоосон шинжтэй

5. эрх зүйн хэм хэмжээний акт нь бүтцийн хувьд харилцан уялдаа холбоо, эрэмбэ дараалал бүхий тодорхой заалтыг өөртөө агуулдаг зэрэг болно.

Эрх зүйн хэм хэмжээний актыг дараах шалгуураар хэд хэдэн янзаар ангилдаг. Үүнд

1. Хууль зүйн хүчин чадлаар нь

Үндсэн хууль

Хууль

Хуульчилсан акт

2. Хууль зүйн шинжээр нь

Хэм хэмжээний акт

Хэм хэмжээний бус акт

Холимог акт

3. Батлан гаргаж буй субьектээр нь

Парламентаас батлан гаргаж буй акт(үндсэн хууль,хууль)

Засгийн газар түүний харьяа байгууллагаас гаргадаг акттогтоол,тушаал, захирамж ,дүрэм, журам, заавар г.м

4. Үйлчлэх нутаг дэвсгэр, хамрах хүрээгээр нь

Нийтлэг

Салбарын

Салбар хоорондын

Байгууллагын дотоодын зэрэг болно

5. Эрх зүйн хэм хэмжээний актыг гаргахад дараах шаардлагууд тавигддаг. Үүнд

Эрх зүйн шаардлага

Нийгэм улс төрийн шаардлага

Зохион байгуулалтын техникийн шаардлага

цагаан сар

2011 оны 02-р сарын 18 Нийтэлсэн тулга

Tsagaan Sar (Mongolian: Цагаан сар ), white moon or white month) is the Mongolian lunisolar New Year festival. It is often celebrated around the same time as the Chinese New Year (sometimes a lunar month later). However, the Mongolian Tsagaan Sar is culturally more related to the Tibetan New Year or Losar than to the Chinese New Year.[1]

The White Moon holiday is celebrated two months after the first new moon following the winter solstice. In 2009, White Moon fell on February 25, and in 2010, it will be on February 14. Tsagaan Sar is one of the most important Mongolian holidays.[2]

Around the New Year families burn candles at the altar symbolising enlightenment. Also people greet each other by saying 'Amar mend uu?' or 'Amar bain uu?', a very formal greeting which one says to one's elders. Mongolians also visit friends and family on this day and exchange gifts. A typical Mongolian family will meet in the home dwelling of the eldest in the family.[3] Many people will be dressed in full garment of national Mongolian costumes. When greeting their elders during the White Moon festival, Mongolians grasp them by their elbows to show support for them. The eldest receives greetings from each member of the family except for his/her spouse.[3] During the greeting ceremony, family members hold long pieces of colored cloth called khadag.[2] After the ceremony, the extended family eats rice with curds, dairy products and buuz and drinks airag, and exchanges gifts.

The day before Tsagaan Sar is called Bituun, the name of the lunar phase of dark moon. The lunar phases are Bituun (dark moon), Shined (new crescent moon), Tergel (full moon), and Huuchid (waxing moon). On the Bituun day, people thoroughly clean around home, herders also clean the livestock barns and shades, to meet the New Year fresh. The Bituun ceremony also includes burning candles to symbolize enlightenment of the samsara and all sentient beings and putting 3 pieces of ice at the doorway so that the horse of the deity Palden Lhamo could drink as the deity is believed to visit every household on this day. In the evening, families gather together--immediate family usually,[3] in contrast to the large feast gatherings of White Moon day--and see out the old year eating dairy products and buuz. Traditionally, Mongolians settle all issues and repay all debts from the old year by this day.[3]

Traditional food for the festival includes dairy products, rice with curds (tsagaa-цагаа) or rice with raisin (berees-бэрээс), a pyramid of traditional cookies erected on a large dish in a special fashion symbolising Mount Sumeru or Shambhala realm, a grilled side of sheep and minced beef or minced mutton steamed inside pastry, a dish known as buuz, horse meat and traditional cookies.[4] Tsagaan Sar is a lavish feast, requiring preparation days in advance, as the women make large quantities of buuz and freeze them to save for the holiday.[3]

During Mongolia's Communist period, the government banned Tsagaan Sar and tried to replace it with a holiday called "Collective Herder's Day", but the holiday was practiced again after Mongolia's transition to democracy in 1990.[5]

[edit] Dates

The Mongolian calendar in the Tegus Buyantu (Төгсбуянт) system is a lunisolar calendar. Tsagaan Sar is celebrated on the first through third days of the first lunar month.

Нутгийн өөрөө удирдах байгууллага

2011 оны 02-р сарын 05 Нийтэлсэн тулга

Оршил

       Нийгэм хувьсан өөрчлөгдөхийн хирээр нийгэмийн өмнө тулгарч буй асуудалууд нь улам бүр нарийн ээдрээтэй болж байгаа бөгөөд тэдгээрийг ул суурьтай судалсаны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой.Аливаа зүйлийг нарийвчлан судална гэдэг нь ихээхэн цаг хугуцааг шаарддаг нарын түвэгтэй үйл ажиллагаа бөгөөд тэдгээрийг эмх цэгцтэй системтэй судалж бодит байдлыг онолын болон арга зүйн түвшинд танин мэдэж, тэдгээрийн зүй тогтол, мөн чанарийг нийгэмийн хүрээнд танин мэдүүлэхэд оршдог.

       Нутгийн өөрийн удирдах ёсны байгууллага нь сайтар зохион байгууллагдсан аппарадтай,өөрийн үйл ажиллагаандаа удирдлага болгосон хуультай,зорилт чиг үүргээ хэрэгжүүлэх эдийн засаг,улс төр,оюун санаа,тусгай буюу хууль зүйн үндсэн баталгаагаар хангагдсан өөрийн удирдах ёсны шинжтэй бие даасан байгууллага юм.

      Нутгийн өөрийн удирдах ёсны байгууллагын гол асуудал нь:онол арга зүйн хувьд практикт бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байна.Жишээлбэл:ямар нэгэн сумын өөрийн удирдлага нь тухайн нутагт заавал шийдвэрлэвэл зохистой асуудлыг бие даан шийдвэрлэх чадваргүй байна.Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь жинхэнэ утгаараа тухайн нутгийн иргэдийн сайхан амьдрах нөхцлийг бий болгох зорилготой мөн тэдний эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтгэй байгууллага юм.

  

                    Нутгийн өөрөө удирдах байгууллага

         Нутгйин Нутгийн өөрөө ёс буюу байгу Нутгийн өөрөө удирддах  уллага нь хүн төрлөхтний түүхтэй салшгүй холбоотой юм. Нутгийн өөрөө удирддах  байгууллага нь тухайн нутаг дэвсгэр болон түүнд оршин суудаг хүн ам тэдний эрх ашгийг хамгаалах болон төртөй харьцах тэдний хоорондын харилцааны эрх зүй зэрэг хүчин зүйлтэй холбоотой байна. Нутгийн өөрөө удирддах байгууллагад тулгуурладаг” Нутгийн өөрөө ёс гэсэн ойлголтыг Францын хувьсгалын үед төртөй харилцах нэгжийн бие даасан байдлыг тусган илэрхийлэхийн тулд анх удаа хэрэглэжээ.Германы эрдэмтэн Штейн “өөрөө удирддах  ёсыг иргэд орон Нутгийн түвшинд төрийн удирдлагын хэрэгт оролцох хэлбэр” гэж үзжээ. Хожим нь энэ ойлголт либерализмын нө лөөгөөр иргэдийн хувийн эрх ,эрх чөлөөний агуулгаар өргөн хүрээнд хэрэглэгдэх болжээ.

Нутгийн өөрөө удирддах  байгууллагын тогтолцооны үүсэл хөгжил нь суурин болон нүүдлийн соёл иргэншил оршин тогтсонтой холбоотой байна. Тухайн үедээ Нутгийн өөрөө удирддах  ёсны /байгууллагын /хөгжилд том хувь нэмэр оруулсан гол үйл явдал нь Францд гарсан хувьсгал байжээ. Энэ үед европын орнуудад ч гэсэн засаглалын шинэ хэлбэр бий болгох зайлшгүй шаардлагыг дэвшүүлэн тавьж байжээ.19-р зуунд Нутгийн өөрөө удирддах  ёсны онолын үндсийг Токвиль, Штейн, Гнейст нарын зэрэг эрдэмтэд өөрсдийн бүтээлд тодорхой тусгаж байжээ. Тэд Нутгийн өөрөө удирддах  ёсны тухай онолын үндсийг дараах таван чиглэлд авч үзсэн байдаг байна.

Нутгийн өөрөө удирддах  ёсны тухай онолын урсгалыг “Чөлөөт хүй нэгдэл /община/-ийн”, “Нийгмийн”,Төрийн”, ”Дуализмын”, Нийгмийн үйлчилгээний” гэсэн таван чиглэлд ангилан авч үздэг байна.

 

 

 

Чөлөөт хүй нэгдэл “община” –ын онол

Нутгийн өөрөө удирддах  ёсны онолын үндсийг бий болгоход 19-р зууны Германы гарамгай эрдэмтэд Гнейст,Штейн,Лабанд нар нилээд хувь нэмэр оруулжээ.

Эдгээр эрдэмтэд Нутгийн өөрийн удирдлагын мөн чанарт тулгуурлан    чөлөөт хүй нэгдэл/община/-ийн онолыг дэвшүүлэн тавьсан байна..Энэ үед         Европын орнуудад ч гэсэн Үндсэн Хуульт ёсны төлөө хөдөлгөөн өрнөсөн нь тэр үеийн хүнд сурталтай хэцүү тогтолцооноос салах гэсэн орон Нутгийн тэмцэл нь чөлөөт хүй нэгдлийн онол дэлгэрхэд чухал түлхэц болжээ. Белги/1831он/-ийн Үндсэн хуульд хууль тогтоох,гүйцэтгэх, шүүх засаглалын зэрэгцээгээр дөрөв дэхь засаглал болгож Нутгийн өөрийн удирдлагын тухай тусгай бүлэг бий болгосон нь цаашид Нутгийн өөрийн удирдлагыг Үндсэн хуулийн хүрээнд хөгжүүлэхэд чухал алхам ,хувь нэмэр болсон байна. Францын төрийн зүтгэлтэн Турэ энэ үзэл санааг тавьсан илтгэлдээ дэвшүүлэн тавьж байжээ. Түүний илтгэлд Нутгийн өөрийн удирдлагын онолын шийдвэрлэх үндсэн асуудал болох Нутгийн удирдлагын өөрийнх нь мөн чанарт байдаг общины өөрийнх нь ажлын тухай ойлголт, мөн төрөөс орон Нутгийн байгууллагад шилжүүлж болох төрийн ажлын тухай ойлголтыг тус тус дэвшүүлэн тавьсан байдаг.

Нийгмийн онол

          Чөлөөт хүй нэгдлийн онолын халааг авч Нутгийн өөрөө удирддах  ёсны тухай нийгмийн онол гарч иржээ.Энэ онолын урсгал нь общины онолын адил төр, нийгмийн хоорондох зөрчилт байдлаас үүссэн байна. Хамгийн гол зарчим нь орон Нутгийн бие даасан хамтлаг, холбоонууд өөрсдийн зорилгоо чөлөөтөй хэрэгжүүлж байхад оршдог байна. Нийгмийн онолоор бол нутаг дэвсгэрийн бие даасан хамтлаг, холбоонууд өөрийн зорилгоо хэрэгжүүлэх нь зөвхөн тэдний эрхийн асуудал бөгөөд Нутгийн өөрөө удирддах  ёсны байгууллага нь төрийн байгууллага биш гэж үздэг байсан байна. Энэ нь төр, орон Нутгийн хооронд зөрчилдөөн болон үл ойлголцох байдлыг үүсгэж цаашид хөгжих боломжийг нь хязгаарлажээ.Төрийн болон Нутгийн удирдлагын эрхлэх чиг үүргийг хатуу зааглаж тогтоож болдоггүйг амьдрал харуулжээ. Гэхдээ энэ онол нь Нутгийн өөрөө удирддах  байгууллага нь бие даасан мөн тухайн нутаг дэвсгэрийн ашиг сонирхлыг илэрхийлэгч байгууллага байх ёстой гэжээ. Энэ нь төрийн байгууллага биш гэдгийг гаргаж тавьснаар Нутгийн өөрөө удирддах  ёсны онолын хөгжилд том хувь нэмэр оруулсан юм.

Төрийн онол

         Германы эрдэмтэн Фон Лоренц Штейн, Рудольф Гнейст нар нийгмийн онолын сул талыг харгалзан үзэж эдгээр үзэл баримтлалд тулгуурлан Нутгийн өөрийн удирдлагын төрийн онолыг бүтээжээ. Энэ онолоор бол Нутгийн өөрийн удирдлага нь төрийн удирдлагын орон Нутгийн зохион байгуулалтын нэг хэлбэр юм гэж тодорхойлжээ. Ийм болхоор Нутгийн өөрөө удирддах  ёсны бүхий л бүрэн эрх нь төрөөс зөвшөөрсөн төрийн засаглалаас эх сурвалжтай гэж үздэг байна. Нутгийн удирдлага нь төрийн удирдлагаас ялгаатай нь түүнийг Нутгийн бие даасан хамтлаг болон Нутгийн иргэд хэрэгжүүлдэг байна. Р.Гнейст, Л.Штейн нар Нутгийн өөрөө удирддах  ёсны төрийн онолын хүрээнд харилцан ялгаатай 2 үндсэн чиглэл /улс төрийн-Гнейст ,хуулийн-Штейн /-ийг томъёолон гаргасан байна. Р. Гнейстийн үзэж байгаагаар орон нутагт өөрийн удирдлагын бие даасан байгууллагыг байгуулж, тэнд тусгай албан хаагчид буюу орон Нутгийн иргэдээс удирдлагыг үнэ хөлсгүйгээр хэргэжүүлнэ. Харин Л.Штейн Нутгийн өөрийн удирдлагын бие даасан байгууллагыг байгуулах бөгөөд тэр нь төрд шууд хамаарахгүй боловч төрийн зөвшөөрсөнөөр төрийн удирдлагын тодорхой зорилт ,чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж үзжээ. Олонхи эрдэмтэд Л.Штейны .хандлагыг дэмжсэн байна.Тэдний үзсэнээр нутаг дэвсгэрийн бие даасан нэгдэл/корпорация/ нь төртэй харилцахдаа нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн эрхтэй оролцох явдал юм.Орчин үеийн гадаадын эрдэмтэдийн үзэж байгаагаар орон нутагт төрийн удирдлагын төвлөрлийг сааруулсан хэлбэр болно

 

 

 

 

Дуализмын онол

        ХХ зууны эхээр төрийн онолын дараа дуализмын онол нь төрийн болон нийгмийн онолын давуу талыг авч гарч иржээ. Энэ онолоор цэвэр Нутгийн өөрөө удирддах  ёсны өөрийнх нь ажил хэрэг ба орон Нутгийн түвшинд төрийн тодорхой чиг үүргийг төрийн захиргааны байгууллага шиг бие даан хэрэгжүүлдэг хоёрдмол шинжийг илэрхийлдэг гэж үздэг байна. Энэ хоёрдмол шинж нь дэлхийн олон орны Үндсэн хуульд болон Европын хартид тусгалаа олжээ. Энэ нь Нутгийн өөрөө удирддах  ёсны хөгжлийг тодорхойлох гол зарчим ч гэж болох юм.

Нийгмийн үйлчилгээний онол

       Энэ онолын онцлог нь Нутгийн өөрийн удирдлагын үйл ажиллагааны гол зорилго бол нутаг дэвсгэрийн оршин суугчдын сайн сайхан байдлыг хангах явдал гэж үзжээ. Мөн оршин суугчдадаа үйлчилгээ үзүүлэх нь Нутгийн өөрийн удирдлагын үүрэг гэж үздэг байна. Эдгээр онолын сургаал, чиглэлүүд нь өөрийн давуу болон сул талуудтай гэдэг нь түүхийн урт үеийг туулахдаа амьдралд дангаараа хэрэглэгдэхгүй болох нь харагджээ. Харин тухайн орны төрийн байгууламж болон тогтолцооны хэв маяг, хэлбэр, тухайн орны хүмүүсийн уламжлал, иргэдийн аж төрөх ёс, зан заншил зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой болох нь хөгжлийн явцад тогтоогдсон байна. Дэлхийн улс орнууд тэдгээрээс өөрийн оронд аль нь үр дүнтэй, амьдралд нийцэх хэсгийг сонгон авч Нутгийн өөрийн тогтолцоондоо тусгаж хэрэгжүүлсээр иржээ.

Нутгийн өөрөө удирддах  байгууллагын тухай ойлголт, түүний үйл ажиллагааны зарчим болон үндсэн чиг үүргүүд

Нутгийн өөрөө удирддах ёс буюу Нутгийн өөрөө удирддах  байгууллагын тухай ойлголт нь: Нутгийн өөрөө удирддах  ёсны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийн хамт олны нийгмийн асуудал болон тэдний эрх ашгийг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж чаддаг, өөрөө хариуцлагаа үүрэх чадвартай, өөрийн гэсэн өмчтэй, иргэдийн төлөөллийн нөгөө талаас төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага юм.

Нутгийн удирдлага гэдэг нь товчхон хэлэхэд төвийн удирдлагаас ангид орон Нутгийн төвшний удирдлагыг хэлэх бөгөөд энэ нь засаг захиргаа , удирдлагын арга барилтай зөв хослох чиг үүргийг хэрэгжүүлэхэд олон түмэн оролцох боломжтой, гадны ямар нэг нөлөө, хяналтаас чөлөөтөй байж тэдгээрийн тодорхой засаглах бүрэн эрхийн тухай асуудал юм.

“Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль” –ийн шинчэлсэн найруулгаар “Нутгийн өөрөө удирддах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллгатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг, сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн” гэж тодорхойлсон билээ.

Нутгийн өөрөө удирддах байгууллагын зорилго бол Нутгийн иргэдийг сайн сайхан ажиллаж амьдруулах явдал юм.          

Нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндэс

1. Нутгийн өөрөө удирддах байгууллагын үйл ажиллагааны гол үндсэн зарчим нь өөрийн эзэмшлийн тодорхой нутаг дэвсгэртэй байх.

2. Нутгийн өөрөө удирддах байгууллагын үйл ажиллагааны бүтэц,зохион байгуулалт нь тодорхой байх.

3. Тодорхой эрх бүхий иргэд, оршин суугчтай байх

4. Нутгийн өөрөө удирддах байгууллага нь төсөв, санхүүгийн хувьд бие даасан байх.

5. Хурлын өөрийн болон ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон төсөв зардлыг тусад нь төлөвлөж, түүнийг өөрөө бие даан зарцуулах эрхтэй байх.

6. Орон нутгийн чанартай асуудлыг.биеэ дааж шийдэж ажиллах бүрэн эрхтэй байх шаардлагтай

Нутгийн өөрөө удирддах байгууллагын төсвийн санхүүжилтийн эх үүсвэр байгаа эсэхийг үл харгалзан төрийн санхүүжилтээр орон Нутгийн хүн амын наад захын хэрэгцээг хангах явдал гол зорилт болж байна.

Нутгийн өөрөө удирддах байгууллагын удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад харьцдаг субъектүүд

1. Эхлээд тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчид харьцаж эхэлдэг.

Нутгийн өөрөө удирддах байгууллага нь тухайн нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн өөрсдөө сонгосон байгууллага юм.Энэ байгууллага нь орон Нутгийн буюу иргэдийн ашиг сонирхолыг илэрхийлж , тэдний сайн сайхны төлөө үйлчлэх байгууллага юм .

2. Дэлхийн аль ч орны Нутгийн өөрөө удирддах байгууллагын сонгуулийн хуулийн тухай хуульд сонгуулийн насанд хүрсэн тухайн улсын иргэн бүр сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй бөгөөд тэд ч энэ эрхээ эдэлдэг. Тийм учраас иргэд энэ утгаараа Нутгийн өөрөө удирддах байгууллагтайгаа харьцдаг байна.

3. Нутгийн өөрөө удирддах байгууллагаас байгуулсан болон сонгогдсон байгууллагууд.

4. Тухайн нутаг дэвсгэрт байдаг төрийн захиргааны болон төрийн бус байгууллагууд, харьцдаг байна.

Нутгийн өөрөө удирддах ёсны зарчим

Нутгийн өөрөө удирддах байгууллага оршин тогтнох хэд хэдэн гол шаардлагтай зарчмууд байдаг байна.Өөрөөр хэлбэл үйл ажиллагаандаа тулгуурласан өөрөө удирддах байгууллагын орон Нутгийн хэргийг бие даан шийвэрлэх нөхцлийг хангах гэсэн үг юм.

Удирдлагын үндсэн зарчим нь Нутгийн өөрөө удирддах ёсыг төрийн удирдлагтай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг,нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах ,хууль дээдлэх зарчмыг баримтлана.

Нутгийн өөрөө удирддах байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчмууд:

  • Орон Нутгийн чанартай бүх асуудлыг бие даан шийдвэрлэдэг байх

Үүнийг манай улсын Үндсэн хуульд тусгасан байдаг юм.

  • Нутгийн өөрөө удирддах байгууллага нь зохион байгуулалт, удирдлагын хувьд төрийн удирдлагаас ангид байх шаардлагтай.

Манай эрдэмтэд , судлаачдын үзэж байгаагаар манай орны Нутгийн өөрөө удирддах байгууллага нь төрийн ч , төрийн бус ч байгууллага биш Үндсэн хуулийн буюу түүгээр эрх үүрэг нь тодорхойлогдсон байгууллага юм.

  • Нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх хэлбэр нь зохион байгуулалтын хувьд олон янз байх.

Энэ нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ямар ч хэлбэрийн зөвлөл байгуулах мөн түр хороо гэх мэт байгууллагыг буй болгон ажилуулахыг зөвшөөрнө гэсэн үг юм.

  • Нутгийн өөрөө удирддах байгууллага нь өөрийн гэсэн өмчтөй мөн санхүүгийн хувьд боломжийн бүрэн эрхтэй байх явдал юм.

Монгол улсын төрийн болон орон Нутгийн өмчийн тухай хуульд зааснаар бол орон Нутгийн өмчийн эзэн нь Нутгийн өөрөө удирддах байгууллага юм. Улсын Их Хурлаас тогтоол гаргаж төрийн өмчийн тодорхой хэсгийг орон Нутгийн өмчид аймаг, нийслэлд шилжүүлсэн байдаг билээ.

 

 

Нутгийн өөрөө удирддах ёсны шинж

Нутгийн өөрөө удирддах байгууллага нь тухайн хамт олны ажил амьдралын асуудлыг мөн нийгэм-соёлын болон тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг төлөөлсөн байгууллагаараа уламжлуулан шийдвэрлүүлэх, тэдэнд хуулийн хүрээнд үйлчлэх , хуулинд харшлахгүй бол өөрсдөө асуудлыг бие даан шийдвэрлэх шинжийг агуулж байдаг.

      Нутгийн өөрөө удирддах байгууллага нь нутаг дэвсгэрийнхээ дотоод амьдралын асуудлыг болон хөгжлийнхөө асуудлыг өөрсдөө бие даан шийдвэрлэдэг байх зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигддаг байна.

            Үндсэн Хуульд энэ шинжийг маш тодорхой зааж өгчээ. Нутгийн өөрөө удирддах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль , төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол Нутгийн өөрөө удирддах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж заасан байна.

    Нутгийн өөрөө удирддах байгууллагын гаргаж буй шийдвэр нь тухайн нутаг дэвсгэртээ засаглах буюу заавал биелэх шинжтэй байх.

            Энэ тухай Үндсэн хуульд тусгаж өгсөн байна.”Хурлын тогтоол…нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар , … шийдвэрт нийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө гэж заасан байна.Мөн түүнчлэн Нутгийн өөрөө удирддах байгууллагын шийдвэрийг байгууллага, иргэд заавал биелүүлэх, шийдвэрийг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг буруутай байгууллага, албан тушаалтан, иргэд нөхөн төлөх, арилгах үндэслэлийг тодорхой авч үзсэн байдаг.

            Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуульд “Хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Хурал, Засаг даргаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гэм буруутай этгээд бүрэн хэмжээгээр нөхөн төлнө” гэж заажээ

     Нутгийн өөрөө удирддах байгууллага нь өөрийнхөө асуудлыг шийдвэрлэж , хэрэгжүүлэхэд гадны ямар нэгэн даралт , шахалтанд орохгүйгээр бие даан шийдвэрлэдэг байх.

     Нутгийн өөрөө удирддах байгууллага нь хэнээс ч хамааралгүйгээр өөрийнхөө эрх хэмжээний асуудлыг бие даан шийдвэрлэж чаддагт л энэ шинжийн агуулгын мөн чанар нь оршино. Монгол Улсын Үндсэн Хуульд энэ шинжийг харгалзан үзэж эрх хэмжээг нь тодорхойлжээ.

Нутгийн өөрөө удирддах байгууллагын үндсэн чиг үүргүүд

    Нутгийн өөрөө удирддах байгууллага нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэгтэй байгууллага юм Нутгийн өөрөө удирддах байгууллагын үндсэн чиг үүрэг нь түүний үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд юм.

1. Орон Нутгийн хэргийг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог хангаж өгөх

Нутгийн удирдлагын байгууллага нь төр , засгийг иргэдтэй холбох гүүр болох ёстой.Мөн удирдлага нь хүнд сурталгүй иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах үүрэгтэй. Нутгийн удирдлагын байгууллага нь хуулийн хүрээнд иргэдийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, тэдний оролцоог хангаж өгөх үүрэгтэй юм. Нутгийн удирдлагын уян хатан механизмыг бий болгох үндсэн үүрэгтэй байгууллага юм. Ингэснээр орон нутагт ардчиллыг улам зөв эрчимтэй хөгжүүлэх мөн орон Нутгийн чанартай асуудлыг оршин суугчид өөрсдөө бие даан шийдвэрлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд чиглэгдэх ёстой. Иргэдийн хувийн санаачлага болон эрмэлзэллийг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг байх ёстой.

Иргэдийн идэвхи санаачлагад тулгуурлан Нутгийн өөрийн удирдлага нь хэрэгждэг байна. Орон Нутгийн хэргийг шийдвэрлэхэд иргэдийн оролцоо маш их хэрэгтэй. Орон Нутгийн хэргийг шийдвэрлэхэд оролцох иргэдийн оролцоо нь дараах байдлаар илэрдэг байна.

А.Бүх нийтийн санал асуулга болон сонгууль зэрэг өөрийн хүсэл сонирхолыг шууд илэрхийлэх ;

Б. Нутгийн өөрөө удирддах байгууллагын үйл ажиллагаанд оролцох гэсэн эдгээр хэлбэрээр хэрэгждэг.

2. Орон . Нутгийн өмч болон санхүүгийн нөөцийг удирддах чиг үүрэгтэй

. Нутгийн өөрийн удирдлага нь өөрийнхөө бодлого болон зорилтоо хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагтай материаллаг болон санхүүгийн бие даасан нөөцтөй байж чиг үүргээ хэрэгжүүлнэ. Нутгийн өөрөө удирддах байгууллагууд нь орон Нутгийн өмчийг эзэмших түүнийг ашиглах мөн захиран зарцуулах эрхтэй. Орон Нутгийн        төсвийг бие даан бүрдүүлэх,батлах, зарцуулах, орон Нутгийн татвар, хураамжийг тогтоох чиг үүрэгтэй. Чиг үүргээ үр ашигтай хэрэгжүүлснээр зорилгоо хэрэгжүүлэх нөхцөл бий болно гэж үздэг байна.Тухайн орны эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн түвшингээс шалтгаалан орон нутагт Нутгийн өөрийн болон төрийн удирдлагыг түлхүү хөгжүүлэх вэ гэдэг асуудал гарч ирдэг байна.

       Орон Нутгийн өмч,хөрөнгө бүрдүүлж эзэмших, ашиглах , хамгаалах, арвижуулах чиг үүрэгтэй байвал гэсэн санаа маш чухал санаа үүнийг Нутгийн удирдлагын байгууллагууд болон тухайн нутаг дэвсгэрийн харъалалтай гэх тодотголтой бүх хүмүүс мөн байгууллагууд үйл ажиллагаандаа чиглэл болгон хэрэгжүүлж эхэлбэл монгол улсын цаашдын хөгжилд маш том хувь нэмэр оруулах нь дамжиггүй.

3. Тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийг хангах чиг үүрэгтэй

          Нутгийн өөрөө удирддах байгууллага нь тухайн засаг захиргаа болон нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиглэлийг хангах ёстой. Мөн иргэдийн болон орон Нутгийн амьдралын бүхий л асуудлыг өөрсдөө хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж ,хариуцлагаа өөрөө хүлээх чадвартай байгууллага юм Мөн дараах үүргийг гүйцэтгэдэг.Үүнд: төсөл, хөтөлбөр, санхүүгийн жилийн төсвийг батлах мөн гүйцэтгэлийг нь хангуулах түүнд хяналт тавих, орон Нутгийн өмчийн аж ахуйг удирддах зэрэг ордог байна.

4. Нутаг дэвсгэрийн нийгэм — ахуйн мөн соёлын болон иргэдийн амьдралд зайлшгүй шаардлагатай бусад нөхцлийг хангах

    Нутгийн өөрийн удирдлагын үндсэн үүргийн нэг хэсэг нь тухайн нутаг дэвсгэрийн иргэдэд үйлчлэх явдал юм. Нутгийн өөрөө удирддах байгууллага нь төрийн байгууллага болон дээд албан тушаалтнаас илүү тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын амьдралтай ойр учраас тэдний амьдралд юу хэрэгцээтэй байгаа болон амьдралын түвшинг дээшлүүлэхэд юу шаардлагатай байгааг мэддэг юм.Иймээс тэдгээрийн амьдралын зайлшгүй шаардлага нөхцлийг хангах чиг үүрэгтэй юм.

5. Харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж болон нийгмийн дэг журмыг сахиулах

         Монгол улсын хуулинд Нутгийн өөрөө удирддах байгууллагын дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг толгойлон ажилладаг. Нутгийн өөрөө удирддах байгууллага нь энэ үүргээ төрийн байгуулагуудтай хамтран хэрэгжүүлдэг.Хууль дүрмийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж улмаар нийгмийн дэг журмыг бэхжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар шийдвэрлэдэг байна.

6. Хууль болон бусад эрх зүйгээр баталгаажсан Нутгийн өөрөө удирддах байгууллагын эрх ашиг, сонирхолыг хамгаалах

    Нутгийн өөрөө удирддах байгууллага нь өөрсдийнхөө эрх ашиг, сонирхолыг хамгаалсаар ирсэн түүхтэй.

      Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор баталгаажсан эрхээ хамгаалах үүрэгтэй. Нутгийн өөрөө удирддах байгууллагууд энэ үүргээ голдуу эвлэлдэн нэгдэх замаар шийдэж ирсэн түүхтэй юм

Нутгийн өөрөө удирддах ёсны баталгаа

Нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх нь баталгаатай байж зорилго, чиг үүргээ бүрэн дүүрэн үр ашигтай хэрэгжүүлнэ.

    Нутгийн өөрөө удирддах ёсны баталгаа нь дараах нөхцөлүүдээр хангагдаж байж хэрэгждэг байна.

      Нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь бүрэн хэрэгжих бодит боломжийг бүрдүүсэн байх

            Нутгийн өөрийн удирдлагыг идэвхижүүлэхийн тулд урьдчилсан нөхцөл бололцоогоор сайн хангах хэрэгтэй байдаг.

            Нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь бүрэн хэрэгжих бодит боломжийг бүрдүүсэн байх

      Нутгийн өөрийн удирдлагын үйл ажиллагааны тогтвортой ажиллах нөхцлийг хангасан байх.

- Нутгийн өөрөө удирддах ёс нь ерөнхий ба тусгай гэсэн хоёр үндсэн баталгаатай байдаг байна.

 

 

 

 

1. Ерөнхий баталгаа

Ерөнхий баталгаа нь өөртөө эдийн засгийн , улс төрийн, оюун санааны баталгаануудыг багтаасан байдаг байна.

а. Эдийн засгийн баталгаа

   Нутгийн өөрөө удирддах ёсны эдийн засгийн баталгаанд доорхи 2 үндсэн асуудал ордог байна.

  • Нийгмийн эдийн засгийн систем дээр тулгуурласан эдийн засгийн үйл ажиллагааны эрх чөлөөг хэрхэн хангаж байгаа байдал.
  • Орон   Нутгийн өмчийн эзэмшилт, ашиглалт мөн зарцуулалтын талаарх Нутгийн өөрөө удирддах байгууллагын эрх хэмжээ, өмчийн эрхийн хамгаалалагдсан байдал.

    б. Улс төрийн баталгаа

      Улс төрийн баталгаанд төрийн байгууламжийн хэлбэр, засаглалын тэнцвэртэй байдал, хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хамгаалдаг зэрэг асуудлууд ордог байна.

 Тухайн орны төрийн байгууламжийн хэлбэр , засаглалын хувиарлалтын зарчим

 Төвийн болон   Нутгийн удирдлагуудын байгууллагуудын хоорондын эрх хэмжээний зааг ялгаа, харилцаа, эрх үүргийн тэнцвэржилтийн байдал.

 Нутгийн өөрөө удирддах байгууллагын эрх хэмжээнийхээ асуудлаар бие даах                  чадвар 

 Тухайн оронд хүний болон иргэний эрх, эрх чөлөөг хэрхэн хангаж, хүндэлдэг, тэдгээрийн эрх зүйн баталгаа.

в. Оюун санааны баталгаа

Тухайн орны үнэт зүйлс мөн нийгмийн үнэт зүйлс хамаардаг байна.

  • Нийгэм, хувь хүний үйл ажиллагааны эрмэлзэлийн байдал.
  • Оюун санааны үнэт зүйлс, соёлын түвшин
  • Нийгмийн эрх зүйн ухамсарын төлөвшил.

2. Тусгай буюу хууль зүйн баталгаа.

  Энэ баталгаанд төрийн болон орон   Нутгийн түвшинд өөрийн үйл ажиллагаагаа хангах эрх зүйн хэрэгсэлтэй байх асуудал ордог байна.

Нутгийн өөрөө удирддах ёсны ач холбогдол

     Хүн төрлөхтөн үүссэн үеэсээ эхлэн өөрсдийнхөө асуудлыг хүй элгэнээрээ нэгдэж шийдэж эхэлсэнээс улбаалан өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн Нутгийн өөрөө удирддах ёсны эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан явдал нь тэдний ололт юм.

Нутгийн өөрөө удирддах ёсны ач холбогдол нь доорхь байдлаар илэрхийлэгддэг байна.

а. Ардчиллыг хөгжүүлэх

    Орон Нутгийн төвшинд ардчиллыг хөгжүүлэх нөхцөл бололцоог бүрэлдүүлж өгдөг.Иргэн бүр өөрийн төлөөллийн хүнийг Нутгийн өөрөө удирддах байгууллагад сонгох мөн өөрөө сонгогдох эрхтэй болдог. Энэ нь Нутгийн өөрөө удирддах

байгууллагын үйл ажилллагаанд идэвхтэй оролцож өөрийн санал бодлыг түүний шийдвэрт тусгах боломжийг олгож өгдөг байна.

б. Төрийн зүгээс орон Нутгийн түвшинд хэрэгжүүлэх зарим чиг үүргээсээ чөлөөлөгдөх ач холбогдолтой

Нутгийн өөрөө удирддах ёсны тухай тодорхойлолтод…төрийн хэргийн үлэмж хэсгийг… орон Нутгийн түвшинд хэрэгжүүлэхээр заасан байдаг билээ.

Энэ нь иөр орон Нутгийн түвшинд Нутгийн удирдлагын байгууллагууд гүйцэтгэж чадах чиг үүргийг тэднээр гүйцэтгүүлэх төдийгүй, шаардлагатай үед өөрийн зарим чиг үүргийг нэмж шилжүүлдэгээр илэрч байдаг.Үүнийг Нутгийн өөрөө удирддах ёс нь төвлөрлийг сааруулах агуулгыг өөртөө багтааж байдгийн нэыг илэрэл гэж хэлж болно.

в. Төр, захиргаа, иргэдийн холбоо бэхжидэг

Нутгийн өөрөө удирддах ёс хөгжсөнөөр төрийн болон иргэд өөрийн амьдрал ахуйтай холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломж бүрддэг байна.Жишээ нь Иргэд хорооныхоо иргэд Нийтийн Хуралд оролцон дүүргийнхээ Засаг даргын ажлын тайланг сонсож үнэлэлт дүгнэлт өгөх, шинээр сургууль, цацарлаг байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд оролцох болж төр, захиргаа , иргэдийн хооронд хэлхээ холбоо тогтдог байна.

г. Орон Нутгийн онцлогийг харгалзах боломж бүрддэг

Нутгийн өөрөө удирддах байгууллагын гаргаж буй шийдвэр нь орон Нутгийн бодит хэрэгцээ, шаардлагатай уялдаж гарч байдаг. Энэ бол тухайн Нутгийн иргэдээс өөр хэн ч тухайн орон Нутгийн хэрэгцээ, шаардлага, эдийн засаг, санхүүгийн боломж, нөхцлийг мэдэхгүйтэй холбоотой юм.

д. Иргэдийн хяналт , хувийн санаачлага дээшилдэг ач холбогдолтой

      Нутгийн өөрөө удирддах байгуллагууд нь орон Нутгийн амьдралын асуудлуудыг шийдвэрлэж, тодрхой ажил зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрэхээр иргэдийн оролцох санаачлага, идэвхи их нэмэгдэж ирдэг байна. Энэ нь тэдний өөрсдий нь сонгож байгуулсан байгууллага учраас тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжоор хангагддаг.

 монгол орон ардчилал , зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй орж эхэлсэн тэр үед шинэ Үндсэн Хууль батлагдсанаар      Нутгийн удирдлагын тогтолцоог өөрчлөн байгуулах эрх зүйн орчин бүрдсэн юм..Ардчилсан нийгэмд иргэн бүр өөрийн амьдарч буй орон нутгийнхаа асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломж бүрдсэн, эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн шинэ Үндсэн хуультай болсон билээ. Мөн Үндсэн Хууль батлагдсан тэр жил      Нутгийн удирдлагын хууль мэндэлсэн нь “Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль юм.Үүнээс хойш олон хуулиуд батлагдан гарч ирсэн. Монгол улсын шинэ Үндсэн Хууль хэрэгжсэнээр нийгмийн амьдралын бүхий л харилцааг хуулиар зохицуулдаг болов

.Монгол улсын Үндсэн Хуулийн 1 дүгээр бүлгийн 2 дугаар зүйлд:

  1. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.
  2. Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэж заасан байдаг. Мөн Үндсэн хуулийн 4 дүгээр бүлэгт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцооны тухай хуульчлан тодорхой тогтоож өгсөн байдаг.

     Үндсэн хуульд зааснаар газар зүйн байршилаар нь      Нутгийн удирдлагын субъектүүдийг буй болгожээ.

Нутгийн өөрөө удирддах байгууллагыг Үндсэн Хуульд ийнхүү тодорхойлжээ. Нутгийн өөрөө удирддах байгууллага бол аймаг,нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдын Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал юм.

        Тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний тэргүүлэгчид мөн гэж. 1992 онд батлагдсан Монгол Улсын Шинэ Үндсэн Хуулиар ИТХ-ын байгууллагыг Үндсэн Хуулийн байгууллага болгон баталгаажуулж өгчээ.Үүгээр баг, хорооны бүтцийг анх удаа засаг захиргааны анхан шатны нэгж гэж тодорхойлж өгсөнөөрөө хуучин АДХ-ын системийн тогтолцоог өөрчилж өгсөн онцлогтой юм. Цоо шинэ удирдлагын бүтцийг бий болгож Үндсэн Хуулиар баталгаажуулсан нь том дэвшил байлаа.Үндсэн Хуулинд ”Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь Нутгийн өөрөө удирддах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэж заасан. Мөн “Монгол Улсын нутаг дэвсгэр Засаг захиргааны хувьд аймаг,нийслэлд, аймаг нь суманд,сум нь багт,нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.” Аймаг, нийслэл,сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа , нутаг дэвсгэр, эдийн засаг , нийгмийн цогцолбор мөн” гэж тодорхойлсон юм. Эдгээрээс үзэхэд засаг захиргааны нэгжийн удирдлага нь нэг талаас иргэдийн төлөөллийн байгууллага болох ИТХ , нөгөө талаас төр засгийн төлөөлөгч болох Засаг дарга нар юм. Засаг дарга нь Засгийн газар болон дээд шатныхаа байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тэдний өмнө хариуцдаг. Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга тухайн Хурлын болон дээд шатны Засаг даргын өмнө, аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн Хурлын болон Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцдаг.

        Аймаг, нийслэл , сум , дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг юм.

        Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26.2-т зааснаар , мөн 26.3 –т зааснаар засаг даргыг тус тус 4 жилийн хугацаагаар томилно гэж заасан байдаг. Засаг дарга нар нь бүрэн эрхийн хугацаанд төр засгийн төлөөлөгчийн хувьд дээрээс гаргасан тушаал шийвэрийг хэрэгжүүлэж, ард иргэдэд болон тухайн харъяа газар Нутгийн аж ахуйн нэгж ,төрийн бус байгууллага мөн албан газруудад хууль суртачлах, тэднийг хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг шаардах ,тэдний үйл ажиллагааг хуулийн хүрээнд явагдаж байгаа зэргийг хянах үүрэгтэй юм. Хуулинд аймаг, сум, нийслэл, дүүргийн ИХТ-г 4 жилийн хугацаагаар сонгох, Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг 4 жилийн хугацаатай гэж тус тусд нь заасан байдаг.Мөн Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын төлөөлөгчдын тоог хүн амын байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан сонгох, журмыг хуулиар тодорхой тогтоож өгсөн байдаг билээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар ИТХ-ын тэргүүлэгчдийн даргыг 4 жилийн хугацаагаар сонгоно гэж хуулинд тодорхой зааж өгсөн байдаг.Гэхдээ сонгуулийн дүнгээр туайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл,Хурлын даргад нэр дэвшүүлэх эрхтэй гэж хуулиндаа тодорхой зааж өгсөн байдаг. Энэ нь Нутгийн удирдлагын байгууллагыг ардчилсан зарчмаар ил тод тодорхой өөрсдийнхөө төлөөлөгчдөөр дамжуулан даргыг сонгох эрхийг хуулиар баталгаажуулж өгсөн явдал юм.

         Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг бас хуулинд тодорхой зааж өгсөн. ИТХ-ын байгууллага нь төр засгийн бодлогыг орон Нутгийн эрх ашигтай хослуулж тухайн нэгжийн иргэдийн сайн сайхны төлөө ажиллах үүрэгтэй тэдний төлөөллийн байгууллага юм. ИТХ-ын байгууллага нь тухайн орон Нутгийн иргэдийн дундаас сонгогдсон төлөөлөгчтөй байгууллага юм.

        Хуулиар байгуулагдсан анхан шатны нэгжийн үйл ажиллагаанаас дээд шатны байгууллагын үйл ажиллагаа шууд хамааралтай юм. Учир нь анхан шатны нэгж болох баг, хороо нь дээд шатны байгууллагуудаас батлагдан гарч байгаа хууль, тогтоол, шийдвэр, дүрэм, журам , зааварыг өөрсдийн нутаг дэвсгэрт оршин суугч иргэд болон тэнд ажил үйлчилгээ явуулж байгаа байгууллага дээр хэрэгжүүлдэг юм.

Нутгийн өөрөө удирддах байгууллага нь дараах тогтолцооноос бүрддэг байна.

1.аймаг , нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;

2.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;

3.баг , хорооны иргэд Нийтийн Хурал .

 

 

 

 

 

vava

2011 оны 01-р сарын 27 Нийтэлсэн тулга

tolin hul

2011 оны 01-р сарын 13 Нийтэлсэн тулга
монгол харчуудад Дэлгэрэнгүй»

mend

2011 оны 01-р сарын 12 Нийтэлсэн тулга

цагаан сарын шинийн нэгний инээд бэлэглэе Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе Амсаад л бялхам жаргал бэлэглэе Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргэе! Дуулж баясч угтаарай, шинэ оноо Дурлаж дурлуулж яваарай, шинэ ондоо Дутуугаа дүүргээд аваарай, цаг байна Дутагдлаа засаад амьдраарай, нас байна Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ Бусдыгаа хүндэлж амьдраарай, нэр нь ирнэ Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ Буянаа түгээж яваарай, жаргал ирнэ

Цагаан сарын мэнд хүргэе

сар шиндээ сайхан шинэлээрэй

hey

2011 оны 01-р сарын 11 Нийтэлсэн тулга
Тэнгэр гижигдсэн уулсынхаа энгэр талд нь нутагтай
Тэрлэгэн бодолтой ээжийнхээ санчигинд нь бууралтаж өтөлдөг
Зоргоор болдоггүй орчлонд сэтгэлийн тэнхээг минь аравнайлдаг
Зодог нь хийморьтой аавдаа алхаад ч гэсэн очихсон

Нартай тэнгэрийн илч уулс манхайн өтлөхөд
Насны гэгээн аялуу нутгийн заяандаа залбирдаг
Домог түүхийн хуудсанд Монгол дүрээр амилж
Дурдан хөх тэнгэрийнхээ энгээр би ухааждаг


Энэ хорвоог ухаарлын цараар тарниддаг аав минь утга санааны дараалал
Энгэрээ тэмтэрч цагаан сүү ивэлгэсэн ээж ми

Тэнгэр гижигдсэн уулсынхаа энгэр талд нь нутагтай
Тэрлэгэн бодолтой ээжийнхээ санчигинд нь бууралтаж өтөлдөг
Зоргоор болдоггүй орчлонд сэтгэлийн тэнхээг минь аравнайлдаг
Зодог нь хийморьтой аавдаа алхаад ч гэсэн очихсон

Нартай тэнгэрийн илч уулс манхайн өтлөхөд
Насны гэгээн аялуу нутгийн заяандаа залбирдаг
Домог түүхийн хуудсанд Монгол дүрээр амилж
Дурдан хөх тэнгэрийнхээ энгээр би ухааждаг


Энэ хорвоог ухаарлын цараар тарниддаг аав минь утга санааны дараалал
Энгэрээ тэмтэрч цагаан сүү ивэлгэсэн ээж ми

chamdaa

2011 оны 01-р сарын 11 Нийтэлсэн тулга
Чи минь 

Уяахн эхээс мэндэлсэн 

Хүний цайлган үр

Ухаант эцгээс удамласан

Хүсэлт уудам дүр

Домогт хүрэн зүрхийг 

Хайраар татсан уянга

Долоон сарын цэцгийг

Өнгөөр дарсан солонго